“СТАТИСТИК-95 ЖИЛ” ТУГ АЯЛАХ ХУГАЦААНД ХИЙСЭН АЖЛААРАА ШАЛГАРСАН БАГУУДЫГ ШАГНАЖ УРАМШУУЛАВ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 19 минут
Монгол Улсад статистикийн алба үүсч хөгжсөний 95 жилийн ойг угтан статистикийн талаарх ажлыг сайжруулах, эрчимжүүлэх, мэдээний үнэн бодит байдлыг хангуулах, статистикийн үйл ажиллагааг сурталчлах зорилгоор “СТАТИСТИК-95 ЖИЛ” тугыг 2019 оны 9-р сарын 07-ны өдрөөс 11-р сарын 1-ний хооронд мэдээлэл цуглуулах анхан шатны нэгж болох багуудад аялуулсан ба туг аялах хугацаанд хийсэн ажлаараа шалгарсан Рашаант, Даваат, Хүрэнбулаг багуудад өргөмжлөл, мөнгөн шагналыг гардуулан өглөө.
Дэлгэрэнгүй

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 18 минут
СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. Сургалтын төлөвлөгөөний дагуу 2019.11.11-ний өдөр хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа Баян-Өндөр цогцолбор сургуулийн 12а бүлгийн 28 сурагчдад “Статистикийн цагаан толгой”, “Статистикийн мэдээллийн тархаалт”, “1212.mn мэдээллийн нэгдсэн санг ашиглах нь” гэсэн 3 сэдвээр хичээл заав. Уг хичээлээр статистикийн тухай ерөнхий ойлголт, статистикийн үзүүлэлт, түүний төрлүүд, статистикийн мэдээллийг хаанаас хэрхэн авах талаар сурагчдад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн сурагчдад “Иргэн та”, “1212.mn” шторкийг үзүүлсэн нь статистикийн талаарх ойлголтыг улам илүү бататгалаа. Сургалтанд оролцсон бүх сурагчдад хэлтсээс бэлтгэн гаргасан 2019 оны 10-р сарын “Инфографик мэдээлэл”, “Статистик мэдээллийг хэрхэн авах вэ?” “Иргэн та” ХАОСТ-ын сурталчилгааны танилцуулга зэрэг нийтдээ 3 төрлийн 84 ширхэг хэвлэмэл материалыг тархаав.
Дэлгэрэнгүй

УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 18 минут
“Нутгийн удирдлагын ордон”-ы нийт ажиллагсдад зориулсан “Угтах” мэндчилгээ” арга хэмжээг 2019 оны 11-р сарын 11-ний өдрийн 07:00 цагаас зохион байгууллаа. Ажилтнуудыг өглөө ажилдаа ирэхэд нь сугалаатай гарын бэлгийг албаны өдрийн мэндчилгээний хамт бэлэг барин мэндчиллээ.
Дэлгэрэнгүй

“11-Р САРЫН 11-НИЙ ӨДРИЙН АНХНЫ ИРГЭН” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 16 минут
Тус хэлтсээс Статистикийн албаны өдөр буюу 11 дүгээр сарын 11-ний өдрийн анхны иргэн болон мэндэлсэн хүүхэд болон эхэд баяр хүргэн, хамт олныхоо сэтгэлийн бэлгийг гардууллаа.
Дэлгэрэнгүй

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙХАНД ЗОРИУЛСАН “СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 11 минут
2011 оноос эхлэн жил бүрийн Статистикийн албаны өдрөөр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заадаг билээ. Энэ жилийн сургалтыг 11-р сарын 11-ны өдрийн 13.20 цагт хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганцэцэг ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12а, 12б ангийн 61 сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг заалаа.
Дэлгэрэнгүй

ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 08. 08 цаг 13 минут
Технологийн их сургуулийн сургалт хариуцсан орлогч Н.Манчук болон аймгийн Статистикийн хэлтсийн дарга Б.Туулаар батлуулсан хөтөлбөрийн дагуу 2019.11.08-ны өдөр Технологийн их сургуулийн Лекцийн танхимд оюутнуудад зориулсан сургалтыг зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 08. 08 цаг 07 минут
Аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн 2019 оны 10 дугаар сарын дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 11 дүгээр сарын 08-ны өдрийн 10.00 цагаас Нутгийн удирдлагын ордны “Ажлын кабинет”-д зохион байгууллаа.
Дэлгэрэнгүй

“ЭРҮҮЛ ХҮҮХЭД-ЭРҮҮЛ ШҮД” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 10 сар 29. 09 цаг 13 минут
“Одноодент” шүдний эмнэлэгтэй хамтран “ЭРҮҮЛ ХҮҮХЭД-ЭРҮҮЛ ШҮД” арга хэмжээг зохион байгуулж хэлтсийн ажилтнуудын 21 хүүхдийн амны хөндийн (шүд, буйл) үзлэгт үнэ төлбөргүй оруулан, амны хөндийн эрүүл ахуйг сахих талаар мэдээлэл өгүүлж, шүдээ зөв угаах дадлыг эзэмшүүллээ.
Дэлгэрэнгүй

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 11-р сарын 13-ны байдлаар)

Үхрийн ястай мах 8500 төг.кг
Хонины ястай мах 7500 төг.кг
Ямааны ястай мах 6300 төг.кг
 Гурил, I  зэрэг 1150 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1500 төг.л
Ноолуур 60000 төг.кг
Боодолтой өвс  6000 төг.25кг
Бензин, А-80 1740 төг.л
Бензин, А-92 1840 төг.л
Дизелийн түлш 2470 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс