2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллого явагдаж байна.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 11. 18 цаг 16 минут
2014 оны жилийн эцсийн мал, тэжээвэр амьтдын тооллогыг Засаг даргын А/627 тоот захирамжийн дагуу 12-р сарын 7 –ноос 12-р срын 15-ны хооронд явагдаж тоочид Баян-Өндөр сумын 7-н чиглэлд, Жаргалант сумын 9-н чиглэлд гарч тооллого хэвийн явагдаж байна. Мөн Аймгаас хяналтын тоочид 7 чиглэлд гаран ажиллаж байна.
Дэлгэрэнгүй

Аймгийн мал тооллогын хяналтын тооллогын комиссын гишүүдэд семинар өглөө

Нийтэлсэн: 2014 он 12 сар 09. 11 цаг 17 минут
Аймгийн мал тооллогын хяналтын тооллогы комиссын гишүүдэд мал тооллогын маягт, холбогдох хууль, эрх зүйн актын талаар семинарыг 12-р сарын 8-нд өгч, сумдын мал тооллогын ажилд хяналт тавих, тооллогын групптэй уулзаж, семинараар өгсөн чиглэл зөвлөмжийг хэрхэн мөрдөж ажиллаж байгааг шалган зөвлөх, малчид иргэдтэй уулзаж ярилцах, тооллогын ажлын явцын байдалтай танилцах талаар тодорхой удирдамжтайгаар сумдыг хариуцуулан өгч тооллогын семинар эхлэхээс дуусах хүртлэх зохион байгуулалтын ажлаар үүрэгжүүлж өглөө.
Дэлгэрэнгүй

2014 оны мал тооллогын сургалт зохион байгуулагдлаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 09. 10 цаг 51 минут
2014 оны мал тооллогын сургалтыг Жаргалант суманд 12-р сарын 3-нд, Баян-Өндөр суманд 12-р сарын 4-нд зохион байгууллаа.Уг сургалтанд сумдын болон багийн засаг дарга, төрийн сангийн төлөөлөгч, мал тооллогод тоологчоор оролцох холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Дэлгэрэнгүй

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг заалаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 01. 11 цаг 50 минут
Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг 2014 оны 11-р сарын 10 - 11-ны өдөр аймгийн ерөнхий боловсролын Орхон цогцолбор сургуулийн 10а, Эрдэм ахлах сургуулийн 12н, 12б, Наран цогцолбор сургуулийн 12а ангиудын бүгд 90 хүүхдэд явууллаа. Орхон цогцолбор сургуулийн 10а ангийн 25 сурагчид ахлах мэргэжилтэн Б.Туул 10-нд 10.30 цагаас, Эрдэм ахлах сургуулийн 12н, 12б ангийн 38 сурагчид мэргэжилтэн Б.Ууганцэцэг 10-нд 14.00 цагаас, Наран цогцолбор сургуульд 12а ангийн 27 хүүхдэд хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг 11-нд 08.40 цагаас заав.
Дэлгэрэнгүй

Статистикийн хэлтсээс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 01. 11 цаг 04 минут
2014 оны эхний 10 сарын аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнгийн танилцуулгаар 2014.11.18-ны өдрийн 14.00 цагт хэвлэлийн бага хурлыг аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд хийлээ. Хэлтсийн ажилтнууд өөр өөрийн хариуцсан салбараар претензацийг бэлтгэн, салбарынхаа дүнг танилцууллаа. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнг төсөв санхүү, гадаад худалдаа, үнэ, хүн амын шилжилт хөдөлгөөн, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, нийгмийн даатгал, эрүүл мэнд, гэмт хэрэг зөрчил, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга, худалдаа, нийтийн аж ахуй, ахуйн үйлчилгээний салбарын чиглэлээр танилцуулав.
Дэлгэрэнгүй

Статистикийн албаны 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Азтай мэдээлэгч” шалгарууллаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 01. 10 цаг 16 минут
Статистикийн азтай мэдээлэгч шалгаруулах тохирол 2014 оны 9-р сарын 29-өөс эхлэн 2014 оны 11-р сарын 6-ний өдөр хүртэл албан ёсны болон захиргааны мэдээлэлд хамрагдсан бүх салбарын 300 гаруй аж ахуйн нэгжүүдийг хамруулан сугалааны тохирол 2014 оны 11-р сарын 6-ны өдрийн 19:30 цагт аймгийн “ЕТV” телевизээр шууд цацагдлаа. Нэвтрүүлэгт хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг, ахмад ажилтан Халтархүү, Адамас ХХК-ний захирал Лхагвадорж /мэдээлэгч/, ахлах мэргэжилтэн Б.Туул, мэргэжилтэн М.Пүрэвмаа, Б.Ууганцэцэг, судлаач Б.Цолмон, Б.Азжаргал нар оролцсон ба ETV телевизийн хөтлөгч Мөнгөнтуяа хөтлөн явууллаа. Сугалаанд 2 болон 3-р байрны азтанд нэг үйлдэлтэй SAMSUNG брендийн принтер, супер азтан SAMSUNG брендийн 3 үйлдэлтэй / принтер, канон, скайнер / иж бүрэн принтер өглөө. Азтанг хэлтсийн дарга Эрдэнэчимэг, ахмад ажилтан Халтархүү, мэдээлэгч Лхагвадорж нар сугалж тодрууллаа. 3-р байрны азтанаар Төгсбуянт хийд, 2-р байрны азтанаар Грийн мани ХХК, супер азтанаар Удэ гол ХХК тодорлоо. Азтан болсон аж ахуйн нэгжийн холбогдох хүнрүү шууд газар дээр нь утасдан баяр хүргэлээ.
Дэлгэрэнгүй

Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 01. 10 цаг 04 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Орхон аймгийн сум багийн ажилтнууд, статистикийн мэдээлэгч, эдийн засгийн багууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулав. Хэлтсийн даргын баталсан тэмцээний удирдамжийг 2 сум, Санхүү Төрийн сангийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэст өгч танилцууллаа.
Дэлгэрэнгүй

Монгол улсад орчин цагийн Статистикийн алба үүсч хөгжисний 90 жилийн ойн баярыг тэмдэглэв.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 10 цаг 46 минут
Монгол улсад орчин цагийн Статистикийн алба үүсч хөгжисний 90 жилийн ойг угтаж явуулсан арга хэмжээнүүд Орхон аймагт ойн хүндэтгэлийн ажиллагаагаар өндөрлөв.Хүндэтгэлийн ёслолын ажиллагааг албаныхаа өдрөөр буюу энэ 11 дүгээр сарын 11-ны өдөр Хүүхэд гэр бүлийн ордны их танхимд зохион байгуулж мэдээлэгч ажилтнуудыг өргөн оролцууллаа. Ёслолын арга хэмжээнд аймаг, сумын статистикийн ажилтнууд, багийн дарга зохион байгуулагч 120-иод хүн уригдан ирж, аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн дарга С.Цэгмэд, аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав нар оролцов. Ажиллагааг статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг нээж, “Статистикийн албаны түүхэн хөгжил, ололт амжилт” сэдвээр илтгэл тавив.
Дэлгэрэнгүй

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 6-р сарын 13-ний байдлаар)

Үхрийн ястай мах 7933 төг.кг
Хонины ястай мах 6467 төг.кг
Ямааны ястай мах 5500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 2000 төг.кг
Цагаан будаа 2267 төг.кг
Шингэн сүү 1200 төг.л
Ноолуур 85000 төг.кг
Бензин, А-80 1620 төг.л
Бензин, А-92 1760 төг.л
Дизелийн түлш 2040 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс