Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 12 сар 01. 10 цаг 04 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Орхон аймгийн сум багийн ажилтнууд, статистикийн мэдээлэгч, эдийн засгийн багууллагуудын дунд “Гар бөмбөг”-ийн тэмцээн зохион байгуулав. Хэлтсийн даргын баталсан тэмцээний удирдамжийг 2 сум, Санхүү Төрийн сангийн хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Татварын хэлтэст өгч танилцууллаа.
Дэлгэрэнгүй

Монгол улсад орчин цагийн Статистикийн алба үүсч хөгжисний 90 жилийн ойн баярыг тэмдэглэв.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 14. 10 цаг 46 минут
Монгол улсад орчин цагийн Статистикийн алба үүсч хөгжисний 90 жилийн ойг угтаж явуулсан арга хэмжээнүүд Орхон аймагт ойн хүндэтгэлийн ажиллагаагаар өндөрлөв.Хүндэтгэлийн ёслолын ажиллагааг албаныхаа өдрөөр буюу энэ 11 дүгээр сарын 11-ны өдөр Хүүхэд гэр бүлийн ордны их танхимд зохион байгуулж мэдээлэгч ажилтнуудыг өргөн оролцууллаа. Ёслолын арга хэмжээнд аймаг, сумын статистикийн ажилтнууд, багийн дарга зохион байгуулагч 120-иод хүн уригдан ирж, аймгийн иргэдийн хурлын нарийн бичгийн дарга С.Цэгмэд, аймгийн Засаг даргын орлогч Д.Энхбат, АЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Ш.Ганболд, Баян-Өндөр сумын Засаг дарга И.Баасанжав нар оролцов. Ажиллагааг статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг нээж, “Статистикийн албаны түүхэн хөгжил, ололт амжилт” сэдвээр илтгэл тавив.
Дэлгэрэнгүй

“АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 13. 09 цаг 32 минут
Монгол улсад статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг угтан аймгийн их, дээд сургуулийн оюутнуудын дунд “ОРХОН АЙМГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖИЛ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг зарлан, удирдамжийг 3 их, дээд сургуульд хүргүүлсэн боловч МУИС-ийн Орхон сургуулийн оюутнууд идэвхитэй оролцов.
Дэлгэрэнгүй

Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 13. 09 цаг 25 минут
Монгол улсад Статистикийн алба үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан статистикийн хэлтсээс нээлттэй хаалганы өдөрлөгийг 2014 оны 10-р сарын 29-ны өдөр зохион байгуулав. Өдөрлөгийг Төрийн үйлчилгээний нэгдсэн байранд хийлээ. Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж, аймгийн Статистикийн хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг мэдээлэл хийж, энэ өдөрлөгийн онцлог, ач холбогдол, хамралт хүрээний талаар ярилаа. Энэ өдөрлөгийн онцлог түүхт ойн өмнө болж буй тул статистикийн ажил, мэдээлэл тархаалтын зэрэгцээ түүхийн онцлогийг харуулахыг зорив.
Дэлгэрэнгүй

ХАӨМС-ийн ажиллагаа, ач холбогдлын талаар хэвлэлийн бага хурал хийлээ.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 13. 09 цаг 12 минут
Хүн ам, өрхийн бүртгэл болон хүн ам, өрхийн мэдээллийн сангийн ажиллагаа, ач холбогдлын талаар аймгийн иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлэл хүргэх зорилгоор хэвлэлийн бага хурлыг 2014 оны 10-р сарын 30-ны өдрийн 11.00 цагт аймгийн ЗДТГ-ын иргэний танхимд хийлээ.
Дэлгэрэнгүй

Орхон аймгийн их дээд сургуулиудын оюутнуудын дунд АХА тэмцээн зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2014 он 11 сар 13. 09 цаг 05 минут
Монгол улсад статистикийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг угтан Орхон аймгийн их, дээд сургуулиудын оюутнуудын дунд статистикийн танин мэдэхүйн “АХА” тэмцээн зохион байгуулав. Хэлтсийн даргын баталсан тэмцээний удирдамжийг аймаг дахь Технологийн сургууль, МУИС-ийн Орхон сургууль, Маргад дээд сургуульд өгч танилцууллаа. АХА тэмцээний статистик, эдийн засгийн 78 асуултыг хэлтсээс, 83 асуултыг МУИС-ийн Орхон сургуулийн санхүү, эдийн засгийн тэнхимээс боловсруулан, нийт 161 асуулт, хариултыг бэлтгэв. Удирдамжийн дагуу АХА тэмцээнийг 2014 оны 10-р сарын 24-ний өдрийн 17.00 цагт МУИС-ийн Орхон сургуулийн байранд явуулж, их, дээд сургуулиудын 40 оюутан оролцсон.
Дэлгэрэнгүй

Худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг зарим нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.

Нийтэлсэн: 2014 он 09 сар 16. 16 цаг 36 минут
Худалдаа, үйлчилгээний салбарын 2014 оны хяналт шалгалтын графикт зааснû äàãóó Çýñò áàãèéí Билгүүнжаргал ХХК, Угалз баянхангай ХХК, Õ¿ðýíáóëàã áàãèéí Сонж хүнсний дэлгүүр, Кодак гэрэл зургийн студи, Ñîãîîò áàãèéí Хустай халиун ХХК, Цагаанчулуут багийн Жирххайрхан ХХК, Уранзасал ХХК, Булаг багийн Молтын булаг ХХК-д 2014 оны 8-р сарын 14, 15-ны өдрүүдэд хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар статистик мэдээг 22201.0 мянган төгрөгөөр зөрүүтэй мэдээлсэн зөрчил илрүүлэн, зөрчилийг арилгуулж, сануулах арга хэмжээ авлаа. Мөн дээрх аж ахуйн нэгжүүдэд статистик мэдээний ач холбогдол, статистикийн тухай МУ-ын хуулийг таниулж, анхан шатны бүртгэл хөтөлж, хэрхэн статистик мэдээг үнэн зөв бодитой гаргахыг зааварлаж, зөвлөмж өглөө.
Дэлгэрэнгүй

Өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнийн өөрчлөлт

Нийтэлсэн: 2014 он 09 сар 16. 16 цаг 33 минут
Сар бүр 213 нэрийн өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тарифийг худалдаа үйлчилгээний 74 цэгээс цуглуулан судалгаа хийж үнийн идексийг тооцдог ба хүнсний гол нэрийн бараа бүтээгдхүүний үнийг долоо хоног бүр худалдааны 11 цэгээс цуглуулан судалж нийтэд мэдээлдэг. Сар бүр 213 нэрийн өргөн хэрэглээний бараа үйлчилгээний үнэ тарифийг худалдаа үйлчилгээний 74 цэгээс цуглуулан судалгаа хийж үнийн идексийг тооцдог ба хүнсний гол нэрийн бараа бүтээгдхүүний үнийг долоо хоног бүр худалдааны 11 цэгээс цуглуулан судалж нийтэд мэдээлдэг.
Дэлгэрэнгүй

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 10-р сарын 17-ны байдлаар)

Үхрийн ястай мах 6600 төг.кг
Хонины ястай мах 5767 төг.кг
Ямааны ястай мах 5100 төг.кг
 Гурил, I  зэрэг 1067 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1300 төг.л
Ноолуур 60000 төг.кг
Бензин, А-80 1748 төг.л
Бензин, А-92 1888 төг.л
Дизелийн түлш 2248 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс