ХУУЛЬ ЭРХ ЗҮЙ


Статистикийн тухай Монгол Улсын хуулиас.....

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын статистикийн мэдээллийн нэгдсэн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, статистикийн байгууллага, мэдээлэгчийн бүрэн эрхийг тогтоож, тэдгээрийн хооронд болон хэрэглэгчдийг статистикийн мэдээллээр хангах явцад үүсэх харилцааг зохицуулахад оршино.

4 дүгээр зүйл. Статистикийн үйл ажиллагааны зарчим

Статистикийн үйл ажиллагаанд дараахь зарчим баримтална:

1/ албан ёсны статистикийн үйл ажиллагаа нь хараат бус, бие даасан байх;

2/ шинжлэх ухааны үндэслэл бүхий нэгдмэл арга зүйтэй байх;

3/ мэдээлэл үнэн, бодитой байх;

4/ мэдээлэл шуурхай байх;

5/ статистикийн мэдээлэл нь нийтэд хүртээмжтэй, хуулиар зөвшөөрөгдсөн хэмжээнд ил тод байх;

6/ статистикийн үзүүлэлт, арга зүй нь олон улсын статистикийн стандарт, арга зүйтэй нийцсэн байх;

7/ статистикийн мэдээллийг бага зардлаар, мэдээлэгчид ачаалал багатай арга, хэлбэрээр цуглуулах. /Энэ заалтыг 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Статистикийн мэдээлэгчийн эрх, үүрэг

Статистикийн мэдээлэгч нь дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

1/ мэдээлэл, судалгааны үзүүлэлт, аргачлалыг боловсронгуй болгох талаар статистикийн байгууллагад санал оруулах;

2/ хуульд өөрөөр заагаагүй бол албан ёсны статистикийн үйл ажиллагаа эрхэлдэг статистикийн байгууллагаас батлаагүй буюу зөвшөөрөөгүй үзүүлэлт, аргачлалаар статистикийн мэдээллийг гаргаж өгөхөөс татгалзах;

/Энэ заалтад 2004 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

3/ өөрийн мэдээллийн нууцыг задруулахгүй байхыг холбогдох хуулийн этгээд, иргэнээс шаардах;

4/ статистикийн байгууллагаас гаргасан мэдээлэл, судалгааны нэгдсэн дүнтэй танилцах.

5/ статистикийн мэдээлэл, судалгаа гаргахад шаардагдах анхдагч бүртгэл хөтлөх;

6/ статистикийн мэдээлэл, судалгааг батлагдсан буюу зөвшөөрөгдсөн үзүүлэлт, аргачлалын дагуу тогтоосон хугацаанд үнэн зөв гаргаж өгөх;

7/ улсын тооллогод хамрагдах;

8/ аж ахуйн нэгж, байгууллага нь зохих журмын дагуу регистрийн дугаар авах;

Хуулиудын бүрэн эхийг татаж авч үзнэ үү.

Хуулийн нэр Татаж авах
НИЙТИЙН АЛБАНД НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН АШИГ СОНИРХЛЫГ ЗОХИЦУУЛАХ, АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛЬ
 МЭДЭЭЛЛИЙН ИЛ ТОД БАЙДАЛ БА МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭРХИЙН ТУХАЙ ХУУЛЬ
СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН ДҮРЭМ, ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ
СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГЫН НУУЦЫН ЖУРАМ
 СТАТИСТИКИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТНЫ ЁС ЗҮЙН ДҮРЭМ
 АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 10-р сарын 17-ны байдлаар)

Үхрийн ястай мах 6600 төг.кг
Хонины ястай мах 5767 төг.кг
Ямааны ястай мах 5100 төг.кг
 Гурил, I  зэрэг 1067 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1300 төг.л
Ноолуур 60000 төг.кг
Бензин, А-80 1748 төг.л
Бензин, А-92 1888 төг.л
Дизелийн түлш 2248 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс