Хэлтсийн танилцуулга


Хэлтсийн танилцуулга


 
                                                                             Хэлтсийн хамт олон

Эрдэнэт хотыг анх байгуулагдахад статистикийн ажлыг хотын АДХ-ны Гүйцэтгэх захиргааны төлөвлөгөөний комисст Статистик бүртгэл, хөдөлмөр нийгэм хангамжийн асуудал хариуцсан эдийн засагч эрхлэн гүйцэтгэж байжээ.

1976 онд БНМАУ-ын Сайд нарын звлэлийн 286-р тогтоолоор Хотын АДХ-ны Гүйцэтгэх захиргааны бүтцэд статистикийн орон тоог бий болгов.

1977 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 170-р тогтоолоор "Статистикийн товчоо"-г байгуулав. Энэ үеэс Эрдэнэт хотод Статистикийн алба үүсчээ.

1988 онд Хотын Төлөвлөгөөний комисстой нэгтгэн "Төлөвлөгөө эдийн засгийн хороо" болгон зохион байгуулав. 

1989 онд Хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргаа хэлтэсгүй зохион байгуулалтанд шилжиж тус хэлтэс татан буугджээ. 

1991 онд АДХ-ны Гүйцэтгэх захиргааны "Статистикийн хэлтэс" болгон өөрчлөн зохион байгуулав.

1997 онд "Аймгийн Засаг даргын дэргэдэх статистикийн хэлтэс" болгон бие даалган зохион байгуулав.

Анх байгуулагдах үед хэлтсийн дарга, мэргэжилтэн гэсэн хоѐр орон тоотой ажиллаж байсан бол статистикийн хүрээ ихэсч мэдээлэгч нэмэгдэх тутам ажлын шаардлагаар мэргэжилтний зэрэгцээ операторч, инженер програмист зэрэг орон тоо нэмэгдэж, орон тоо бүтцийн хувьд өргөжин бэхэжсээр иржээ.

Гаргасан амжилтууд:

  • Ажлын үр дүнгээр системдээ шалгарч:
    • 2002 онд 2-р байр
    • 2003 онд 3-р байр
    • 2004 онд 1-р байр
    • 2005 онд 2-р байр
    • 2006 онд 2-р байр
    • 2007 онд 3-р байр
    • 2008 онд 2-р байр
    • 2010 онд1-р байр
    • 2012 онд 2-р байр
    • 2013 онд 1-р байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал хүртсэн
  • 2010 оны Хүн ам орон сууцны тооллогын ажлын дүнгээр улсын хэмжээнд 1-р байрт шалгарч тооллогыг аймагтаа "Онцгой сайн" зохион байгуулж явуулсан ӨРГӨМЖЛӨЛ, мөнгөн шагналаар шагнагдсан.

Бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үр дүнгийн үзүүлэлтээр аймагтаа 2004 онд 3-р байр, 2005 онд 2- р байрт шалгарч "Тэргүүний хамт олон" өргөмжлөл хүртсэн.

  • Статистикийн хяналтын улсын байцаагчийн ажлаар 2002 - 2005, 2007 онд шалгарч Үндэсний Статистикийн хорооны "Батламж" тусгай шагналаар шагнуулсан.
  •  Хэлтсийн ажилтнууд болон статистикийн мэдээлэгч нарын дотроос төрийн шагнал "Алтан гадас" одонтой 1, "Хөдөлмөрийн хүндэт медаль" -тай 2, "Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан" цол, тэмдэгтэн 14, Засгийн газрын "Жуух бичиг"-ээр 2, Үндэсний Статистикийн хорооны хүндэт "Жуух бичиг"-ээр 9, Улс хувьсгалын ойн медальтан 16 ажилтан төрөн гарсан байна.


 

       

 

 
 

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 11-р сарын 14-ний байдлаар)

Үхрийн ястай мах 6700 төг.кг
Хонины ястай мах 5767 төг.кг
Ямааны ястай мах 5100 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1600 төг.л
Ноолуур 80000 төг.кг
Бензин, А-80 1847 төг.л
Бензин, А-92 1987 төг.л
Дизелийн түлш 2380 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс