БАГИЙН ЗАСАГ ДАРГА, СУМДЫН СТАТИСТИКИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА.

Нийтэлсэн: 2017 он 05 сар 13. 13 цаг 44 минут

   Багийн Засаг дарга, сумын статистикийн асуудал хариуцсан ажилтнуудад мэдлэг олгох, чадавхийг бэхжүүлэх сургалт Эрдэнэт  хотноо зохион байгуулагдаж байна.

Үндэсний статистикийн хорооны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдоржоор ахлуулсан сургалтын баг нь аймгийн Статистикийн хэлтэстэй хамтран сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд 24 багийн засаг дарга, сумын статистик хариуцсан 2 ажилтан, статистикийн хэлтсийн 10 ажилтан, нийт 36 хүн оролцож байна.         Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал  сургалтын үйл ажиллагааг нээн үг хэлж,  сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Мөн ажил үйлсээрээ бусдыгаа манлайлан ажилласан            манлайлагчдыг шагнав.           Үндэсний Статистикийн Хорооны "Хүндэт жуух"-аар статистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганцэцэг,           "Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр мэргэжилтэн М.Пүрэвмаа нар шагнагдлаа. Сургалт хөтөлбөрийн дагуу “Статистикийн салбарын хууль, эрх зүйн орчин, үйл ажиллагаа”, “Багийн Засаг дарга, сумдын статистикийн асуудал хариуцсан ажилтны статистикийн мэдээг гаргахад гүйцэтгэх үүрэг”, Хүн ам өрхийн мэдээллийн сан, мал тооллогын мэдээллийн сан, түүний зорилго хэрэглээ, Өрхөд суурилсан судалгааны мэдээллийн чанар, анхаарах асуудал, Статистикийн мэдээллийг ашиглаж танилцуулга бэлтгэх, анхаарах асуудал, мэдээллийн технологи, удирдлага манлайлал, байгууллагын соёл, албан хаагчийн ёс зүй зэрэг сэдвүүдээр явагдаж байна.

 


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

  Мэдээ тайлангийн маягт
  Заавар, аргачлал
  Динамик судалгаа
  Програм хангамж (мэдээ)
  ХАӨМС-ийн талаарх бичиг, баримтууд
 

Хүн ам, орон сууцны 2015 оны

завсрын тооллогын талаар

 

Албан бичиг болон бусад эрх зүйн

баримт, бичгүүд

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2017 оны 07-р сарын 05-ны байдлаар)

Үхрийн ястай мах 7167 төг.кг
Хонины ястай мах 6333 төг.кг
Ямааны ястай мах 5000 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 2267 төг.кг
Цагаан будаа 2200 төг.кг
Шингэн сүү 800 төг.л
Ноолуур 45000 төг.кг
Бензин, А-80 1500 төг.л
Бензин, А-92 1650 төг.л
Дизелийн түлш 1750 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

 

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс