Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 06 сар 12. 17 цаг 02 минут

2017 оны V  сарын  аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнгээр хэвлэлийн бага хурлыг 6 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагаас Нутгийн удирдлагын ордоны ажлын танхимд хийлээ. Хурлыг хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг удирдан явуулж, хэлтсийн ажилтнууд бүгд оролцов. Төсөв санхүү,  аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй болон нийгмийн салбарын үзүүлэлтүүдээр перезентаци бэлтгэн танилцуулав. Хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу хөгжлийн дүнгийн танилцуулгыг хийж хөгжлийн ололттой болон анхааралтай асуудлыг базаж дүгнэн эдийн засгийн нэгдсэн дүн, төсвийн талаар хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг тодорхой мэдээлсний зэрэгцээ хэлтсийн салбар хариуцсан ажилтнууд мэдээлэл хийлээ. Үүнд: нийгмийн салбарын танилцуулгыг ахлах мэргэжилтэн Б.Туул, аж үйлдвэрийн салбарын танилцуулгыг мэргэжилтэн М.Пүрэвмаа, хөдөө аж ахуйн салбарын  танилцуулгыг мэргэжилтэн Г.Мөнхтуяа хийв. Хуралд  аймагт үйл ажиллагаа явуулж буй Номин, Мэдээллийн бирж, ТВ-10, Эрдэнэт телевиз, Тусгал-1 телевизүүд оролцон мэдээлэл, бичлэг авав. Мөн аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан оролцож erdenet.mn сайтад мэдээлэл байршууллаа. Нийтэд дэлгэрэнгүй өргөн мэдээллийг өгөх зорилгоор  хэвлэлийн бага хурлын перезентаци, танилцуулгын товч мэдээллийг ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Энхчулуун болон сэтгүүлч нарт хувилж өгч, сэтгүүлчдийн “Орхон аймгийн сэтгүүлчид” групп болон orkhon.nso.mn вэб сайтад перезентаци болон танилцуулгыг байршуулав.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 10-р сарын 17-ны байдлаар)

Үхрийн ястай мах 6600 төг.кг
Хонины ястай мах 5767 төг.кг
Ямааны ястай мах 5100 төг.кг
 Гурил, I  зэрэг 1067 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1300 төг.л
Ноолуур 60000 төг.кг
Бензин, А-80 1748 төг.л
Бензин, А-92 1888 төг.л
Дизелийн түлш 2248 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс