Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2017 он 07 сар 18. 16 цаг 15 минут

2017 оны эхний хагас жилийн аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнгээр хэвлэлийн бага хурлыг 7 дугаар сарын 18-ны өдрийн 11.00 цагаас Нутгийн удирдлагын ордоны Иргэний танхимд хийлээ.

Хурлыг хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг удирдан явуулж, хэлтсийн ажилтнууд бүгд оролцов. Төсөв, банк санхүү, гадаад, дотоод худалдаа, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилга болон хүн ам, нийгмийн салбарын үзүүлэлтүүдээр перезентаци бэлтгэн танилцуулав.          

Хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх нэгдсэн дүн, төсөв, банк санхүү, гадаад болон дотоод худалдааны талаар хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг тодорхой мэдээлсний зэрэгцээ хүн ам, нийгмийн салбарын танилцуулгыг ахлах мэргэжилтэн Б.Туул, хөдөө аж ахуй, барилгын салбарын танилцуулгыг гэрээт ажилтан Г.Мөнхтуяа хийв.

7-р сарын 7-оос эхлэн 17-ны өдрийг хүртэл олон хоногийн амралтын өдрүүд үргэлжилсэн, мөн ихэнх телевизийн зураглаач, сэтгүүлч нар амарсан байв. Энэ удаагийн хэвлэлийн бага хуралд Эрдэнэт телевиз ирж мэдээлэл авч, бичлэг хийлээ. Мөн Эрдэнэт телевизэд хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг ярилцлага өгөв.

Нийтэд дэлгэрэнгүй, өргөн мэдээллийг өгөх зорилгоор  хэвлэлийн бага хурлын перезентаци, танилцуулгын товч мэдээллийг ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Энхчулуун болон сэтгүүлч нарт хувилж өгч, сэтгүүлчдийн “Орхон аймгийн сэтгүүлчид” групп болон orkhon.nso.mn вэб сайтад перезентаци болон танилцуулгыг байршуулав.

 


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 10-р сарын 17-ны байдлаар)

Үхрийн ястай мах 6600 төг.кг
Хонины ястай мах 5767 төг.кг
Ямааны ястай мах 5100 төг.кг
 Гурил, I  зэрэг 1067 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1300 төг.л
Ноолуур 60000 төг.кг
Бензин, А-80 1748 төг.л
Бензин, А-92 1888 төг.л
Дизелийн түлш 2248 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс