ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад "Статистикийн боловсрол олгох" хичээл заав.

Нийтэлсэн: 2017 он 11 сар 02. 16 цаг 13 минут

2017 оны 11-р сарын 02-ны өдрийн 11.00, 11.50 цагт ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12а, 12б ангийн 51 сурагчдад “Статистикийн боловсрол” олгох хичээлийг хэлтсийн дарга Д.Эрдэнэчимэг заалаа. 

             Уг хичээлээр статистикийн тухай ерөнхий ойлголт, статистикийн үзүүлэлт, түүний төрлүүд, статистикийн тооллого, судалгаа, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүд, статистикийн мэдээллийг хаанаас авах талаар сурагчдад мэдээлэл өгөв.

         ҮСХ-оос ирүүлсэн сургалтын перезентацийг аймгийн хүн амын нягтралыг улс, бүсийн дундажтай харьцуулсан туузан график, хүн амын дундаж наслалтыг хүйсээр, мөн улсын дундажтай харьцуулсан шугаман график хийж баяжуулан сургалтанд ашиглав. Сургалтаар статистикийн үзүүлэлт тус бүр дээр аймгийн статистик тоо мэдээллээр нэмэлт тайлбарыг хийж байлаа.

         Сургалтанд идэвхитэй оролцсон зарим сурагчдад “Хүн ам, орон сууцны болон хөдөө аж ахуйн тооллого”, “Статистикийн цагаан толгой” ном, Статистик мэдээллийн нэгдсэн сан 1212.mn-ий CD-г бэлэглэлээ.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 7-р сарын 11-ний байдлаар)

Үхрийн ястай мах 7767 төг.кг
Хонины ястай мах 6500 төг.кг
Ямааны ястай мах 5650 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1867 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1000 төг.л
Ноолуур 75000 төг.кг
Бензин, А-80 1665 төг.л
Бензин, А-92 1828 төг.л
Дизелийн түлш 2128 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс