“АМНЫ ХӨНДИЙН ЭРҮҮЛ МЭНД” сэдэвт сургалт зохион байгууллаа.
“Одноодент” шүдний эмнэлэгтэй хамтран 2018.03.16-ны өдөр хэлтсийн ажилтнуудад эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор “Амны хөндийн эрүүл мэнд” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. “Одноодент” шүдний эмнэлгийн их эмч Б.Одончимэг амны хөндийн эрүүл ахуй болон буйлны үрэвсэл, шүд цоорох өвчин, амны хөндийн эрүүл ахуйг сайн сахиагүй нь ямар хор холбогдолтой байдаг талаар бодит жишээг проектороор харуулан дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн сургалтын төгсгөлд шүдээ хэрхэн зөв угаах, буйлны үрэвслээс хэрхэн сэргийлж болох талаар зааварчилгаа өгөв.
Энэхүү сургалтаар буйлны үрэвсэл, шүд чулуужих нь зүрх, бөөр, нойр булчирхай, үе мөч гэхмэт олон өвчлөлийн суурь болдогийг ойлгож мэдлээ.
Манай хамт олонд үр өгөөжтэй, өргөн мэдлэг өгсөн сургалтыг зохион байгуулсан Б.Одончимэг эмчдээ талархлаа илэрхийлье. Танд ажлын амжилт хүсэн ерөөе.
Сэтгэгдэл бичих