Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны судлаач нарт сургалт явууллаа.

Нийтэлсэн: 2018 он 04 сар 23. 18 цаг 38 минут

Өрхийн нийгэм эдийн засгийн судалгааны судлаач нарын цуглуулсан мэдээлэлд алдаа гаргуулахгүй байхын тулд судлаач нарт зориулсан давтан сургалтыг хэлтсийн даргаар батлуулсан хөтөлбөрийн дагуу 2018.04.19,20-ны өдрүүдэд тус хэлтсийн 111 тоот өрөөнд явууллаа.

Сургалтанд судлаач М.Лхагважаргал, Ч.Бямбасүрэн, С.Рэнчинтогтох, Э.Мөнхзаяа, Д.Сугаржав нар бүгд 100.0 хувь оролцов.

Сургалтын хөтөлбөрийн дагуу судалгааны багийн ахлагч Б.Туул ӨНЭЗС-ны зорилго, ач холбогдол, судлаачийн хүлээх үүрэг, хариуцлага, судлаачийн аюулгүй ажиллагааны зөвлөмж, цаашид анхаарах асуудал сэдвээр хичээл заалаа.

Сургалтын бэлтгэл ажлын хүрээнд судлаач нарт бүлгүүдийг хуваарилан өгч, дахин судлуулсан ба сургалтаар өөр өөрсдийн бэлтгэсэн бүлгээр хичээл заасан нь их өгөөжтэй байв. Судлаач С.Лхагважаргал нь “Өрхийн ам бүлийн байдал”, “Бусад орлого”, “Өрхийн хүнсний бус зардал хэрэглээ” бүлгээр, судлаач Ч.Бямбасүрэн нь “Боловсрол”, “Ажил эрхлэлт”, “Хоол тэжээлийн хөтөлбөрийн үнэлгээ” бүлгээр, судлаач Д.Сугаржав “Эрүүл мэнд”, “Удаан эдэлгээтэй бараа, эд хогшил”, “Хүнсний хүртээмж” бүлгээр, судлаач С.Рэнчинтогтох нь “ХАА-н үйлдвэрлэл, үйлчилгээ”, “Орон сууц, эрчим хүч”, “Өрхийн өдрийн тэмдэглэл” бүлгээр, судлаач Э.Мөнхзаяа нь “ХАА-н бус үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ”,  “Хадгаламж, зээл” бүлгээр тус тус хичээл заав.

Сургалтын үед судлаач нар эргэлзээтэй, сайн ойлгохгүй байгаа асуудлуудаа бие биенээсээ асууж тодруулан ярилцаж, нэгдсэн ойлголттой болсон.

Багийн ахлагч Б.Туул нь судлаач нарын алдаа гаргадаг, эргэлздэг асуулгыг онцгойлон анхааруулж жишээ аван тайлбарлан өгөв. Мөн судлаач нарын ойлголт хэр байгааг мэдэх зорилгоор судлаач нараас асуулт асууж, жишээ ажиллуулан харилцан ярилцлаа.

Судлаач нараар сургалтыг дүгнүүлэхэд,  А үнэлгээ өгөв.

 

 

 


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 8-р сарын 01-ний байдлаар)

Үхрийн ястай мах 7100 төг.кг
Хонины ястай мах 6333 төг.кг
Ямааны ястай мах 5500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1033 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1000 төг.л
Ноолуур 75000 төг.кг
Бензин, А-80 1665 төг.л
Бензин, А-92 1828 төг.л
Дизелийн түлш 2128 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс