Хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

Нийтэлсэн: 2018 он 06 сар 11. 09 цаг 29 минут

2018 оны V  сарын  аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнгээр хэвлэлийн бага хурлыг 6 дугаар сарын 11-ны өдрийн 10.00 цагаас Нутгийн удирдлагын ордоны ажлын танхимд хийлээ.

Хурлыг хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа удирдан явуулж, хэлтсийн салбар хариуцсан ажилтнууд оролцов. Төсөв санхүү, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуй болон нийгмийн салбарын үзүүлэлтүүдээр перезентаци бэлтгэн танилцуулав. Хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу хөгжлийн дүнгийн танилцуулгыг хийж хөгжлийн ололттой болон анхааралтай асуудлыг базаж дүгнэн эдийн засгийн нэгдсэн дүн, төсвийн талаар хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа тодорхой мэдээлсний зэрэгцээ хэлтсийн салбар хариуцсан ажилтнууд мэдээлэл хийлээ. Аж үйлдвэрийн салбарын танилцуулгыг мэргэжилтэн Б.Ууганцэцэг, хөдөө аж ахуйн салбарын  танилцуулгыг мэргэжилтэн Б.Золзаяа хийв.

Хуралд  аймагт үйл ажиллагаа явуулж буй Тэнгэр, EBS телевизүүд оролцон мэдээлэл, бичлэг авав. Мөн аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан оролцож erdenet.mn сайтад мэдээлэл байршууллаа. Нийтэд дэлгэрэнгүй өргөн мэдээллийг өгөх зорилгоор  хэвлэлийн бага хурлын перезентаци, танилцуулгын товч мэдээллийг ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Энхчулуун болон сэтгүүлч нарт хувилж өгч, сэтгүүлчдийн “Орхон аймгийн сэтгүүлчид” групп болон orkhon.nso.mn вэб сайтад перезентаци болон танилцуулгыг байршуулав.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 03-р сарын 20-ны байдлаар)

Үхрийн ястай мах 9500 төг.кг
Хонины ястай мах 7933 төг.кг
Ямааны ястай мах 6900 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 2000 төг.л
Ноолуур 110000 төг.кг
Боодолтой өвс  4500 төг.25кг
Бензин, А-80 1655 төг.л
Бензин, А-92 1735 төг.л
Дизелийн түлш 2288 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс