“МУ-ЫН СТАТИСТИКИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД СУМ, БАГИЙН СТАТИСТИКИЙН МЭДЭЭ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН ҮҮРЭГ, ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 11 сар 21. 11 цаг 09 минут

 “Статистикийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд сум, багийн статистикийн мэдээ хариуцсан ажилтнуудын үүрэг, оролцоо” сэдэвт сургалтыг 2018.11.21-ний өдрийн 08.00 цагаас аймгийн ЗДТГ-ын Хурлын зааланд зохион байгууллаа.

Сургалтанд Жаргалант ЗДТГ-ын санхүүгийн албаны дарга, Баян-Өндөр сумын ЗДТГ-ын статистикч, 24 багийн Засаг дарга, зохион байгуулагч нар, нийт 45 хүн оролцож,  ирц 100.0%-тай байв.

Уг сургалтанд статистикийн хэлтсийн дарга Б.Туул  “Статистикийн тухай хуулийн зорилт, нэр томъёоны тайлбар, статистикийн үйл ажиллагааны зарчим, статистикийн мэдээллийн хэлбэр, тооллого судалгаа, статистикийн байгууллагын тогтолцоо, бүх шатны засаг даргын статистикийн мэдээллийн талаархи нийтлэгбүрэн эрх, аймаг, сумын болон багийн Засаг даргын статистикийн мэдээллийн талаархи бүрэн эрх, статистикийн мэдээллийг хууль бусаар ашиглах, мэдээллийн нууцыг задруулахыг хориглох, Зөрчлийн тухай хуулийн тайлан мэдээ, тооллого, судалгаа, бүртгэлийн журам, Хүн ам, орон сууцны тооллогын тухай хууль, Статистикийн мэдээг мэдээлэх журам зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хүлээлгэх хариуцлагын талаар мэдээлэл хийлээ.

Сургалтанд оролцогсдод МУ-ын Статистикийн тухай болон Зөрчлийн тухай хуулиудаар гарын авлага бэлтгэн хэвлэж, 45 ширхэг нугалбарыг тархаалаа.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 12-р сарын 05-ны байдлаар)

Үхрийн ястай мах 7433 төг.кг
Хонины ястай мах 5933 төг.кг
Ямааны ястай мах 5250 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1800 төг.л
Ноолуур 80000 төг.кг
Бензин, А-80 1847 төг.л
Бензин, А-92 1987 төг.л
Дизелийн түлш 2385 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс