ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ УГТАН ХЭЛТСИЙН ХАМТ ОЛОН ДАРААХЬ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 03. 03 цаг 08 минут

Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан зарласан сарын аяны хүрээнд тус хэлтсээс хийх ажлын төлөвлөгөө гарган, дараахь ажлуудыг зохион байгууллаа.

1. МУ-ын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-аар сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулснаар хэлтсийн ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад баримтлах зарчим, үл ялгаварлан гадуурхах, ажиллаж, амьдрах орчин нөхцлийг сайжруулах, сурч боловсрох эрх, нөхцөл, хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн халамж, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх,  хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг хэрхэн тогтоох зэрэг хөгжлийн бэрхшээлийн талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлсэн.

2. 2018.11.20-ны өдөр хэлтсийн даргаар батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. МХГ-ын хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Г.Батцэцэг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, хуулийн нэр томъёо, ойлголтууд, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар төрөөс баримтлах зарчим, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар ажил олгогчийн эрх, үүрэг, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байран дахь эрсдэл түүнээс урьдчилан сэргийлэх арга замууд сэдвүүдээр хичээл заав. Сургалтанд хэлтсийн ажилтнууд бүрэн (11хүн, 100%) хамрагдав.

Сургалтын төгсгөлд асуулт, хариулт явагдаж ажилтнууд нэгдсэн ойлголттой боллоо.

3. 11-р сарын 30-ны өдөр Баян-Өндөр сумын Баянцагаан багийн хуучин хорооны 7-16 тоотод оршин суугч,  хөгжлийн бэрхшээлтэй, ганц бие өрх толгойлсон өндөр настан Т.Доржсүрэнд тусламж үзүүллээ. Т.Доржсүрэн нь 80 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, олон жилийн туршид эмнэлгийн хяналтанд байгаа юм байна.

Энэ арга хэмжээнд олон жил статистикийн мэдээлэгчээр ажиллаж байгаа “Алтантошлой” ХХК, “Эрдмийт” ХХК, “Орхон хаан сүлжмэл” ХХК-ууд хамтран оролцов.

Аймгийн EBS телевиз ирж бичлэг хийн,  хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа, “Эрдмийт” ХХК-ийн захирал Мөнхтүвшин нараас ярилцлага авч, мэдээлэл бэлтгэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчиллаа. 


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 12-р сарын 05-ны байдлаар)

Үхрийн ястай мах 7433 төг.кг
Хонины ястай мах 5933 төг.кг
Ямааны ястай мах 5250 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1800 төг.л
Ноолуур 80000 төг.кг
Бензин, А-80 1847 төг.л
Бензин, А-92 1987 төг.л
Дизелийн түлш 2385 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс