ДАВААТ, ШАНД БАГИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ САЛБАРЫН МЭДЭЭЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 03. 03 цаг 16 минут

Аймгийн статистикийн хэлтсийн дарга Б.Туул, Баян-Өндөр сумын Шанд багийн Засаг дарга Н.Дэлгэрмаа нараар батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2018.11.28-ны өдөр Даваат багийн Иргэний танхимд Шанд, Даваат багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдааны салбарын 17 мэдээлэгч нарт  сургалтыг зохион байгуулж,“Статистикийн мэдээний хууль эрхзүйн үндэс”, “Худалдааны салбарын өнөөгийн байдал”, “Мэдээ тайлан гаргах аргачлал” сэдвээр хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа хичээл заав.

Энэ сургалтаар мэдээлэгч нарт статистикийн тухай хууль, зөрчлийн тухай хууль, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, мэдээг маягтаар хэрхэн зөв гарган мэдээллэх,  мэдээлэл боловсруулалт, статистикийн үзүүлэлт, төрөл, ойлголт, статистик мэдээллийн тархаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн сургалтын төгсгөлд ХУ-1 маягтан дээр дадлага ажил хийлгэсэн нь сургалтаар ойлгож мэдсэн мэдлэгийг нь бататгасан ба хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэгчдээс асуусан асуултанд хариулт өгөв. 

Сургалтанд оролцогчдод хэлтсээс бэлтгэн гаргасан 4 төрлийн 102 ширхэг хэвлэмэл материалыг тархаав. Үүнд:

  • Хуулийн нугалбар
  • Статистик мэдээллийг хэрхэн авах вэ? тараах материал
  • “Орхон аймгийн бүтээмж” танилцуулга
  • Маягт бөглөх заавар

Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 03-р сарын 20-ны байдлаар)

Үхрийн ястай мах 9500 төг.кг
Хонины ястай мах 7933 төг.кг
Ямааны ястай мах 6900 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 2000 төг.л
Ноолуур 110000 төг.кг
Боодолтой өвс  4500 төг.25кг
Бензин, А-80 1655 төг.л
Бензин, А-92 1735 төг.л
Дизелийн түлш 2288 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс