2018 ОНЫ МАЛ, ТЭЖЭЭВЭР АМЬТАН, ХАШАА, ХУДАГ, ТЭЖЭЭЛИЙН ТООЛЛОГЫН ТУХАЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2018 он 12 сар 07. 03 цаг 23 минут

2018 оны жилийн эцсийн “Мал, тэжээвэр амьтан, хашаа, худаг, тэжээл”-ийнтооллогын сургалтыг12-р сарын 05-ны өдрийн 10.00 цагт Жаргалант сумын ЗДТГ-ын Хурлын зааланд,15.00 цагт Баян-Өндөр сумын ЗДТГ-ын Иргэний танхимд тус тус зохион байгуулж явуулав.

Уг сургалтанд аймгийн Засаг даргын орлогч бөгөөд тооллогын комиссын дарга А.Түвшинжаргал, статистикийн хэлтсийн дарга Б.Туул, мэргэжилтэн Б.Золзаяа, Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, Мал эмнэлгийн албаны дарга Г.Одсүрэн нар оролцож мэдээлэл хийв.

Аймгийн Засаг даргын орлогч, тооллогын комиссын дарга А.Түвшинжаргал тооллогод ажиллах ажилтнуудад энэ жилийн тооллогын онцлог, хэрхэн тооллого явуулах, анхаарах асуудлаар мэдээлэл, зөвлөгөө өгч, мал тооллогыг нүд үзэж тоолон, тооллогыг чанартай явуулж, хуулийн хугацаанд нь дуусгахыг үүрэг болгов.

Үдээс өмнөх сургалтыг Жаргалант сумын Засаг даргын орлогч, тооллогын комиссын дарга Л.Учрал удирдан явуулж, Санхүүгийн албаны дарга Ч.Буянаа, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтнууд, тооллогын ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох 9 чиглэлийн 28 хүн оролцлоо.

Үдээс хойшхи сургалтыг Баян-Өндөр суманд Засаг даргын орлогч, тооллогын комиссын дарга Ц.Одгэрэл удирдан явуулж, сумын статистикч Б.Сайнтуяа, Л.Болормаа, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн ажилтнууд, тооллогын ажлын хэсгийн бүрэлдэхүүн болох 8 чиглэлийн 39 хүн  оролцов.

Хэлтсийн дарга Б.Туул тооллогын хугацаа, тооллогын зарчим, тооллогын хамрах хүрээ, тооллогын онцлог, өмнөх тооллогын үед гарсан зөрчлийн талаар мэдээлэл хийж, анхаарах асуудлаар зөвлөмж өглөө. Мэргэжилтэн Б.Золзаяа мал тооллогын маягтын нөхөх зааврын талаар, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын дарга Ж.Бат-Өлзий, Мал эмнэлгийн албаны дарга Г.Одсүрэн нар аймгийн мал аж ахуйн өнөөгийн байдал, малын эрүүл мэндийн тухай хууль, малын генетик нөөцийн тухай хууль батлагдсантай холбоотой мэдээлэл хийлээ.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2018 оны 12-р сарын 05-ны байдлаар)

Үхрийн ястай мах 7433 төг.кг
Хонины ястай мах 5933 төг.кг
Ямааны ястай мах 5250 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1800 төг.л
Ноолуур 80000 төг.кг
Бензин, А-80 1847 төг.л
Бензин, А-92 1987 төг.л
Дизелийн түлш 2385 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс