БАЯНЦАГААН БАГИЙН ХУДАЛДАА, АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН МЭДЭЭЛЭГЧ НАРТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 10. 09 цаг 19 минут

Статистикийн хэлтсийн дарга болон Баянцагаан багийн Засаг дарга нараар батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2019.01.09-ны өдөр Баянцагаан багийн Соёлын төвд тухайн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдааны салбарын 21, аж үйлдвэрийн 11, нийт 32 мэдээлэгч нарт  сургалтыг зохион байгууллаа.

“Статистикийн мэдээний хууль эрхзүйн үндэс”, “Худалдааны салбарын өнөөгийн байдал, мэдээ тайлан гаргах аргачлал” сэдвээр хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа, “Аж үйлдвэрийн салбарын мэдээг гаргахад анхаарах асуудлууд, мэдээ тайлан гаргах аргачлал” сэдвээр мэргэжилтэн Б.Ууганцэцэг нар хичээл заав.

Энэ сургалтаар мэдээлэгч нарт МУ-ын Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, мэдээг маягтаар хэрхэн зөв гарган мэдээлэх, мэдээлэл боловсруулалт, статистикийн үзүүлэлт, төрөл, ойлголт, статистик мэдээллийн тархаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн заагдсан сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэгчдээс асуусан асуултанд хариулт өгөв.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 06-р сарын 12-ны байдлаар)

Үхрийн ястай мах 11167 төг.кг
Хонины ястай мах 9500 төг.кг
Ямааны ястай мах 8500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1200 төг.л
Ноолуур 75000 төг.кг
Боодолтой өвс  - төг.25кг
Бензин, А-80 1770 төг.л
Бензин, А-92 1940 төг.л
Дизелийн түлш 2370 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс