ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 21. 02 цаг 13 минут

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2018 оны урьдчилсан дүнг танилцуулах  хэвлэлийн бага хурлыг 2019 оны 1 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цагаас Нутгийн удирдлагын ордны “Ажлын кабинет”-д зохион байгуулж явууллаа.

Хурлыг хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа удирдан явуулж хэлтсийн ажилтнууд оролцов.

Хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу 2018 онд аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гарч буй өөрчлөлтийн талаарх нэгдсэн дүн, нийгмийн салбарын үзүүлэлтээр ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа, банк санхүү, төсөв болон гадаад, дотоод худалдаа, үнэ, аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтээр мэргэжилтэн Б.Уулагцэцэг, хөдөө аж ахуйн салбарын мэдээллээр Б.Золзаяа, барилга, дэд бүтцийн салбарын талаар мэргэжилтэн Н.Золжаргал нар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.

Уг хуралд  аймагт үйл ажиллагаа явуулж буй “EBS”, “Мэдээллийн бирж”, “ETV”, “Тусгал”, “Номин” телевизүүд сайтууд оролцон мэдээлэл авав. Сэтгүүлчдийн сонирхсон асуултанд хариулт өглөө.

 “Орхон аймгийн сэтгүүлчид” групп болон orkhon.nso.mn, etpost.mn вэб сайтуудад перезентаци болон танилцуулгыг байршуулав. 


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 06-р сарын 12-ны байдлаар)

Үхрийн ястай мах 11167 төг.кг
Хонины ястай мах 9500 төг.кг
Ямааны ястай мах 8500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1200 төг.л
Ноолуур 75000 төг.кг
Боодолтой өвс  - төг.25кг
Бензин, А-80 1770 төг.л
Бензин, А-92 1940 төг.л
Дизелийн түлш 2370 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс