УУРХАЙЧИН БАГИЙН ХУДАЛДАА, ЗОЧИД БУУДАЛ, ЗООГИЙН ГАЗРЫН САЛБАРЫН МЭДЭЭЛЭГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 01 сар 22. 04 цаг 03 минут

Уурхайчин багийн Засаг дарга Г.Гансүхээр батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2019.01.18-ны өдөр Уурхайчин багийн 1-р сургуулийн Урлаг зааланд тухайн багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй худалдаа, зочид буудал, зоогийн газрын салбарын 72 мэдээлэгчдэд сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар “Статистикийн мэдээний хууль эрхзүйн үндэс”, “Худалдааны салбарын өнөөгийн байдал, мэдээ тайлан гаргах аргачлал” сэдвээр ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа, "Зочид буудал, Зоогийн газрын салбарын мэдээг гаргахад анхаарах асуудлууд, мэдээ тайлан гаргах аргачлал” сэдвээр мэргэжилтэн Н.Золжаргал нар хичээл заав.

Энэ сургалтаар мэдээлэгч нарт МУ-ын Статистикийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль, статистикийн мэдээ тайлан гаргахад анхаарах асуудлууд, мэдээг маягтаар хэрхэн зөв гарган мэдээлэх,  мэдээлэл боловсруулалт, статистикийн үзүүлэлт, төрөл, ойлголт, статистик мэдээллийн тархаалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Мөн заагдсан сэдвүүдээр хэлэлцүүлэг зохион байгуулж, мэдээлэгчдээс асуусан асуултанд хариулт өгөв.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 03-р сарын 20-ны байдлаар)

Үхрийн ястай мах 9500 төг.кг
Хонины ястай мах 7933 төг.кг
Ямааны ястай мах 6900 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 2000 төг.л
Ноолуур 110000 төг.кг
Боодолтой өвс  4500 төг.25кг
Бензин, А-80 1655 төг.л
Бензин, А-92 1735 төг.л
Дизелийн түлш 2288 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс