ОРХОН АЙМАГТ "ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРИЙГ ДЭМЖИЖ 2030 ОН ХҮРТЭЛХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ: МОНГОЛ УЛС” СЭДЭВТ ТАЙЛАН БОЛОН “ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН ШИНЭ АРГАЧЛАЛ”-ЫГ ТАНИЛЦУУЛАХ ҮНДЭСНИЙ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 03 сар 04. 11 цаг 43 минут

Үндэсний статистикийн хороо болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран боловсруулсан "Зохистой хөдөлмөрийг дэмжиж 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх нь: Монгол Улс” тайлангийн үр дүнг 2019 оны 3 дугаар сарын 1-ны өдөр үндэсний хэмжээнд танилцуулсан юм. Харин анхны орон нутгийн оролцогч талуудад танилцуулах тархаалтын семинарыг 2019 оны 3 дугаар сарын 4-ны өдөр Орхон аймагт зохион байгууллаа.

Семинарын гол зорилго нь үндэсний оролцогч талууд, тэр дундаа хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл гаргагч, хэрэглэгчид, бодлого боловсруулагчид, судлаач, эрдэмтэн, оюутан сурагчдад дээрх тайлан болон хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлалыг танилцуулах юм.

Семинарт ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж , ХАНСГ-ын дарга А.Амарбал болон Ажиллах хүчний судалгааны албан хаагчид, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Аймгийн Засаг даргын орлогч, АЗДТГазрын дарга, сумдын Засаг дарга, орлогч, Статистикийн хэлтэс, Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар болон бусад алба хэлтсийн төлөөллүүд оролцож дэлгэрэнгүй мэдээлэл авлаа.

Нээлтийн үеэр ҮСХ-ны Тамгын газрын дарга Ч.Цэвэгдорж хэлэхдээ “...Бид Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллагын мэргэшсэн зөвлөхүүдтэй 2017 оноос энэ оны хоёрдугаар сар хүртэл загвар тайланг боловсруулан хамтран ажилласан.

Загвар тайланг гаргаснаар Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгын Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үзүүлэлтүүдийн хамрах хүрээ, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж гаргах төдийгүй бусад улс орнуудад туршлага буюу жишиг болох анхны улс болж байгааг дурдахад таатай байна.

Зохистой хөдөлмөр эрхлэлтийн талаарх үндэсний тайланг жил бүр шинэчлэн боловсруулж, мэдээллийн нэгдсэн санг бий болгож, баяжуулах тусгайлсан судалгаа, шинжилгээний ажил тогтмол хийх тал дээр хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид та бүхнийг цаашид дэмжиж, хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байна”  гэдгийг онцоллоо.

Мөн орон нутгийн хөдөлмөрийн статистик мэдээлэл гаргагч, хэрэглэгч, бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаачдад 2019 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа “Хөдөлмөрийн статистикийн шинэ аргачлал”-ыг танилцуулж, мэдээлэл хүргэсэн юм.

Ингэснээрээ хөдөлмөрийн зах зээлийн статистик мэдээллийн талаарх ойлголт тодорхойлолтын шинэчлэлийн талаарх мэдээллийг авч, цаашдын үйл ажиллагаандаа ашиглах боломжийг бий болгож өгөх ач холбогдолтой юм.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 05-р сарын 15-ны байдлаар)

Үхрийн ястай мах 11833 төг.кг
Хонины ястай мах 9500 төг.кг
Ямааны ястай мах 8150 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 2000 төг.л
Ноолуур 85000 төг.кг
Боодолтой өвс  3000 төг.25кг
Бензин, А-80 1770 төг.л
Бензин, А-92 1860 төг.л
Дизелийн түлш 2370 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс