ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН ГЭРЭЭТ АЖИЛТНУУД, АЙМГИЙН ТҮР ТОВЧОО, СТАТИСТИКИЙН ХЭЛТСИЙН АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 04. 03 цаг 36 минут

Хүн ам орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын гэрээт ажилтнууд, аймгийн түр товчооны гишүүд, Статистикийн хэлтсийн ажилтнуудад зориулсан сургалтыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар батлуулсан хөтөлбөрийн дагуу 2019 оны 04 дүгээр сарын 30, 05 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ хүн ам, орон сууцны ээлжит тооллого нь төрөөс баримталж буй бодлого, хөтөлбөрийн төлөвлөлт хийх, бодлого боловсруулахад нэн хэрэгцээтэй мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хүн ам зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чухал ач холбогдолтойг онцлон тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

Сургалтанд тооллогын гэрээт ажилтнаар ажиллах хүсэлтээ гарган бүртгүүлсэн 46 хүн, аймгийн тооллогын түр товчооны гишүүд болон статистикийн хэлтсийн 12 ажилтан оролцов.

Хөтөлбөрийн дагуу эхний хоёр өдрийн сургалтаар Статистикийн хэлтсийн дарга Б.Туул хүн ам, орон сууцны 2020 оны тооллого, байшин, орон сууцны 2019 оны тооллогын онцлог, хууль эрх зүйн орчин, зарчим, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөх  заавар, уг бүртгэлийн дэвтэр дэх хүн амын үзүүлэлтүүд болох регистрийн дугаар, нас, хүйс, өрхийн тэргүүлэгчийн хамаарал, үндэс угсаа, суурьшлын байдал, оршин суугаа бүртгэл, СӨБ, сургуульд хамрагдалтын байдал, боловсролын түвшин, хөгжлийн бэрхшээл, нийгмийн халамжид хамрагдсан байдал, гэрлэлтийн байдал, эзэмшсэн мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны чиглэл, орлогын хэлбэр, хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан, цэргийн алба хаасан эсэх, өрхийн үзүүлэлтүүд болох сууцны төрөл, эзэмшлийн хэлбэр, өмчлөлийн хэлбэр, цахилгааны эх үүсвэр, усан хангамж, халаалтын эх үүсвэр, бохир ус зайлуулалт, бие засах газрын төрөл, өрхийн аж ахуйн үзүүлэлтүүдийн ойлголт, тодорхойлолтуудын талаар нэгбүрчлэн жишээ авч тайлбарлан хичээл заав.

Сургалтын 3 дахь өдөрт хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ, бүртгэлийн гар зураг зурах, санд өрхийн байршлыг хэрхэн тэмдэглэх, тооллогын гэрээт ажилтны, аюулгүй байдлаа хэрхэн хангаж ажиллах талаар мэдээлэл хийсэн.

Мөн “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр” дээр асуулгыг хэрхэн авч, нөхөх талаар болон гар зураг зурах дадлага хийлгэлээ.

Сургалтаар заасан сэдэв тус бүрийн дараа оролцогчдын эргэлзсэн, ойлгоогүй зүйлүүдэд нэмэлт тайлбар өгөв.

Сургалтын төгсгөлд оролцогчдоос 41 онооны 35 асуулттай тестээр шалгалт авч, эхний 26 байранд орсон хүмүүсийг тооллогын гэрээт ажилтнаар ажиллуулахаар болов.

Сургалтын үеэр аймагт үйл ажиллагаа явуулдаг ETV телевизээс ирж, сургалтын явцын бичлэг хийлээ. Уг телевизэд хэлтсийн дарга Б.Туул, оролцогч Б.Энхцэцэг, Б.Цэвэлмаа нар хүн ам, орон сууцны тооллогын зорилго, онцлог, ач холбогдол, уг сургалтын талаар ярилцлага өгсөн.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 07-р сарын 17-ны байдлаар)

Үхрийн ястай мах 10667 төг.кг
Хонины ястай мах 8833 төг.кг
Ямааны ястай мах 8000 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1000 төг.л
Ноолуур 80000 төг.кг
Боодолтой өвс  - төг.25кг
Бензин, А-80 1740 төг.л
Бензин, А-92 1840 төг.л
Дизелийн түлш 2370 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс