ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГЫН СУМ, БАГИЙН ТҮР ТОВЧООДЫН ГИШҮҮДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 21. 04 цаг 12 минут

Хүн ам орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын сум, багуудын түр товчооны гишүүдэд зориулсан сургалтыг аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаар батлуулсан хөтөлбөрийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтанд хоёр сум, 25 багийн тооллогын түр товчооны 91 гишүүн хамрагдав.

Хөтөлбөрийн дагуу эхний хоёр өдрийн сургалтаар Статистикийн хэлтсийн дарга Б.Туул хүн ам, орон сууцны 2020 оны тооллого, байшин, орон сууцны 2019 оны тооллогын онцлог, хууль эрх зүйн орчин, тооллогын талаарх багийн Засаг дарга нарын эрх, үүрэг, тооллогын зарчим, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр хөтлөх  заавар, уг бүртгэлийн дэвтэр дэх хүн амын үзүүлэлтүүд болох регистрийн дугаар, нас, хүйс, өрхийн тэргүүлэгчийн хамаарал, үндэс угсаа, суурьшлын байдал, оршин суугаа бүртгэл, СӨБ, сургуульд хамрагдалтын байдал, боловсролын түвшин, хөгжлийн бэрхшээл, нийгмийн халамжид хамрагдсан байдал, гэрлэлтийн байдал, эзэмшсэн мэргэжил, хөдөлмөр эрхлэлт, эдийн засгийн үйл ажиллагааны чиглэл, орлогын хэлбэр, хөдөлмөр эрхэлдэггүй шалтгаан, цэргийн алба хаасан эсэх, өрхийн үзүүлэлтүүд болох сууцны төрөл, эзэмшлийн хэлбэр, өмчлөлийн хэлбэр, цахилгааны эх үүсвэр, усан хангамж, халаалтын эх үүсвэр, бохир ус зайлуулалт, бие засах газрын төрөл, өрхийн аж ахуйн үзүүлэлтүүдийн ойлголт, тодорхойлолтуудын талаар нэгбүрчлэн жишээ авч тайлбарлан хичээл заав.

Сургалтын 3 дахь өдөрт хүн ам, өрхийн мэдээллийн сангийн хэрэглээ, хүн ам, өрхийн мэдээллийн сангийн программ, бүртгэлийн гар зураг зурах, санд өрхийн байршлыг хэрхэн тэмдэглэх, тооллогын гэрээт ажилтны аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах, тооллогын гэрээт ажилтны ажиллах нөхцлийг бүрдүүлэх, тэдэнтэй хэрхэн хамтарч ажиллах талаар дэлгэрэнгй мэдээлэл хийлээ.

Мөн “Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр” дээр асуулгыг хэрхэн авч, нөхөх талаар дадлага хийлгэсний зэрэгцээ багийн иргэдэд тооллогын талаар хэрхэн сурталчлах талаар зөвлөгөө өгч, иргэдийг тооллогын бүртгэлд бүрэн хамруулах уриалгыг сургалтанд оролцогчдоор гаргууллаа.

Сургалтын сэдэв тус бүрийн дараа оролцогчдын эргэлзсэн, ойлгоогүй зүйлүүдэд нэмэлт тайлбар өгөв.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 06-р сарын 12-ны байдлаар)

Үхрийн ястай мах 11167 төг.кг
Хонины ястай мах 9500 төг.кг
Ямааны ястай мах 8500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1100 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1200 төг.л
Ноолуур 75000 төг.кг
Боодолтой өвс  - төг.25кг
Бензин, А-80 1770 төг.л
Бензин, А-92 1940 төг.л
Дизелийн түлш 2370 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс