“ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГ БҮРДҮҮЛЭЛТ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 05 сар 30. 07 цаг 04 минут

Хэлтсийн дарга Б.Туулаар батлуулсан сургалтын хөтөлбөрийн дагуу 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Нутгийн удирдлагын ордны Иргэний танхимд тус хэлтсийн ажилтнуудад зориулсан "Төрийн албан хаагчийн хувийн хэрэг бүрдүүлэлт" сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Уг сургалтаар аймгийн ахмад мэргэжилтнийг дэмжих хөтөлбөрт хамрагдаж байгаа ахмад мэргэжилтэн Ч.Баянжаргал нь Төрийн албаны зөвлөлөөс 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өдөр шинэчлэн баталсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх тухай”, “Хувийн хэргийг шилжүүлэх, хувийн хэрэгтэй танилцах”, “Төрийн албан хаагчийн анкет бөглөх”, “Хувь хүний намтар бичих журам” сэдвээр хичээл заав. Хэлтсийн ажилтнууд шинэчлэгдэн батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-д орсон нэмэлт өөрчлөлтүүд, төрийн албан хаагчийн анкет бөглөх, хувь хүний намтар бичих журмын өөрчлөлт гэх мэт олон зүйлсийг мэдэж авлаа.

 

Мөн сургалтын 4 сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлоо солилцов. Хичээлийг сонирхолтой хэлбэрээр зааж, их өгөөжтэй, мэдлэг өгсөн сайн сургалт боллоо гэж дүгнэн сургагч багшдаа талархал илэрхийлэн цаашдын ажил хөлдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 08-р сарын 21-ний байдлаар)

Үхрийн ястай мах 10000 төг.кг
Хонины ястай мах 8500 төг.кг
Ямааны ястай мах 8000 төг.кг
 Гурил, I  зэрэг 1150 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1000 төг.л
Ноолуур 80000 төг.кг
Боодолтой өвс  - төг.25кг
Бензин, А-80 1740 төг.л
Бензин, А-92 1840 төг.л
Дизелийн түлш 2370 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс