“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 01. 01 цаг 46 минут

Хэлтсийн хийж буй ажлыг сурталчлах, иргэдэд тоо мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Төрийн үйлчилгээний нэгдсэн төв  байранд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

“Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн үеэр статистикийн үүсэл хөгжил, танилцуулга, статистикийн эмхэтгэл, тооллого судалгааны үр дүнгүүд, динамик судалгаа, судалгаа шинжилгээ, хууль эрх зүй, гарын авлага гэсэн 6 бүлэг болгон 62 ширхэг ном товхимолыг дэлгэн танилцууллаа.

Хэлтсээс бэлтгэн гаргасан Орхон аймгийн хүн ам зүйн статистик-2018 онд, Хүн ам зүйн сонирхолтой статистик, Хүүхэд гэгээн ертөнц инфографик, Орхон аймгийн бүтээмж, Статистик мэдээллийг хэрхэн авах вэ?, Статистикийн тухай болон Монгол улсын хуулийн нугалбар, Сарнай нугалбар, Дэлбээ нугалбар, Хөдөө аж ахуйн салбарын танилцуулга, Салбарын инфографик мэдээлэл, 2019 оны 4-р сарын аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн дүнгийн инфографик мэдээлэл гэсэн  12 төрлийн хэвлэмэл материалыг тус бүр 135 ш, нийтдээ 1620 ширхэгийг хэрэглэгчдэд тархаав.

Өдөрлөгийн үеэр Статистикийн мэдээллийн нэгдсэн сан 1212.mn сайтын “Сонирхолтой статистик”-аас 124 иргэнд “Та монгол улсын хэд дэх иргэн бэ?” “Таньтай ижил нэртэй болон насны иргэн хэд байна вэ?” гэсэн мэдээллийг гарган,  батламжийг газар дээр нь хэвлэн гардуулж өглөө. 

Мөн “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан бяцхан дүү нартаа амтат чихэр, “Хүүхэд бол гэгээн ертөнц” инфографик, “Та монгол улсын хэд дэх иргэн бэ?” “Таньтай ижил нэртэй болон насны иргэн хэд байна вэ?” гэсэн мэдээллийг гарган,  батламжийг гардуулж өглөө. 

Батламж хэвлүүлэн авсан иргэдээс улсын хэмжээнд Пүрэвдээ нэртэй 2, Түмэнлхагва нэртэй 1, Амар-Энхлүүн нэртэй 1 хүн байсан нь иргэдэд сонирхолтой байлаа.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 08-р сарын 21-ний байдлаар)

Үхрийн ястай мах 10000 төг.кг
Хонины ястай мах 8500 төг.кг
Ямааны ястай мах 8000 төг.кг
 Гурил, I  зэрэг 1150 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1000 төг.л
Ноолуур 80000 төг.кг
Боодолтой өвс  - төг.25кг
Бензин, А-80 1740 төг.л
Бензин, А-92 1840 төг.л
Дизелийн түлш 2370 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс