“ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ” СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ СЕМИНАРЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2019 он 06 сар 27. 10 цаг 35 минут

“Жендэрт суурилсан хүчирхийлэл” судалгааны үр дүнг танилцуулах сургалт, семинарыг 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Амгалан оршихуй ордны Суутан танхимд амжилттай зохион байгууллаа.

Сeминар, хэлэлцүүлэг нь судалгааны үр дүнг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч болон хэрэглэгчдэд танилцуулах, ашиглах, цаашид хамтран ажиллах, бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой юм.

Семинарт аймгийн статистикийн хэлтсийн дарга Б.Туул, ҮСХ-ны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, статистикч Т.Оюунсүрэн, аймгийн статистикийн хэлтсийн албан хаагчид, аймгийн Засагдаргын Тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, ЕБС-ийн нийгмийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож мэдээлэл авлаа. Сeминарт оролцогчид бүлэгт хуваагдан хэлэлцүүлэг өрнүүлж, санал дүгнэлтээ хэллээ.

Семинарын үеэр ҮСХ-ны ХАНСГ-ын дарга А.Амарбал аймагт үйл ажиллагаа явуулдаг “ETV”, "EBS" телевизид семинарын талаар ярилцлага өглөө.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2020 оны 01-р сарын 15-ны байдлаар)

Үхрийн ястай мах 9500 төг.кг
Хонины ястай мах 7867 төг.кг
Ямааны ястай мах 6500 төг.кг
 Гурил, I  зэрэг 1150 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 2000 төг.л
Ноолуур 60000 төг.кг
Боодолтой өвс  6500 төг.25кг
Бензин, А-80 1740 төг.л
Бензин, А-92 1840 төг.л
Дизелийн түлш 2470 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс