ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН АХЛАХ АНГИЙХАНД ЗОРИУЛСАН “СТАТИСТИКИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Нийтэлсэн: 2019 он 11 сар 11. 10 цаг 11 минут

2011 оноос эхлэн жил бүрийн Статистикийн албаны өдрөөр ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээл заадаг уламжлалтай билээ.

Энэ жилийн сургалтыг  11-р сарын 11-ны өдрийн 13.20 цагт хэлтсийн мэргэжилтэн Б.Ууганцэцэг ерөнхий боловсролын 5-р сургуулийн 12а, 12б ангийн 61 сурагчдад “Статистикийн боловсрол” сэдэвт хичээлийг заалаа.

Уг хичээлээр статистикийн албаны үүсэл хөгжил, статистикийн тухай ерөнхий ойлголт, статистикийн үзүүлэлт, түүний төрлүүд, статистикийн тооллого, судалгаа, хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүд, статистикийн мэдээллийг хаанаас авах талаар сурагчдад мэдээлэл өглөө. Мөн статистикийн үзүүлэлт тус бүр дээр аймгийн статистик нэмэлт тайлбар өгөв.

Сургалтанд оролцсон бүх сурагчдад хэлтсээс бэлтгэн гаргасан 2019 оны 10-р сарын “Инфографик мэдээлэл”, “Статистик мэдээллийг хэрхэн авах вэ?” “Иргэн та” ХАОСТ-ын сурталчилгааны танилцуулга зэрэг нийтдээ 3 төрлийн 183 ширхэг хэвлэмэл материалыг  тархаав.

 Мөн сургуулийн нийгмийн ажилтан, сургалт хүмүүжлийн ажилтанд “Статистикийн өврийн дэвтэр”, аймгийн эдийн засаг, нийгмийн салбарын үзүүлэлтээр бэлтгэсэн инфографик мэдээлэл, “Статистик мэдээллийг хэрхэн авах вэ?” нугалбарыг, нийт 6 ширхэг хэвлэмэл материалыг өгч, хамтран ажилласанд нь талархал илэрхийллээ.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2019 оны 12-р сарын 11-ний байдлаар)

Үхрийн ястай мах 8833 төг.кг
Хонины ястай мах 7600 төг.кг
Ямааны ястай мах 6300 төг.кг
 Гурил, I  зэрэг 1150 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2233 төг.кг
Шингэн сүү 1800 төг.л
Ноолуур 60000 төг.кг
Боодолтой өвс  6500 төг.25кг
Бензин, А-80 1740 төг.л
Бензин, А-92 1840 төг.л
Дизелийн түлш 2470 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс