ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ЭЭЛЖИТ ТООЛЛОГОД АЖИЛЛАХ ТООЛОГЧ, ШАЛГАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогод ажиллах тоологч, шалгагч бэлтгэх сургалт 2019 оны 12 дугаар сарын 26-нд эхэллээ. Сургалт 4 өдөр үргэлжлэн, тоологч, шалгагчийг шалгаруулж авах юм.
Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал сургалтыг нээж хэлсэн үгэндээ хүн ам, орон сууцны тооллого явуулах хэрэгцээ шаардлага, энэхүү тооллогын зорилго, ач холбогдол, тоологчийн хариуцлага, мэдээлэл цуглуулалтын чанарт анхаарч ажиллах талаар онцлон тэмдэглээд, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтанд тус аймгийн 100 иргэн хамрагдаж байна.
Сэтгэгдэл бичих