ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ 2020 ОНЫ ТООЛЛОГЫН АЙМАГ, СУМ, БАГИЙН ТҮР ТОВЧООДЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын аймаг, сум, багийн түр товчоодын гишүүдэд зориулсан сургалт 2020 оны 01 дүгээр сарын 03-нд эхэллээ. Сургалт 3 өдөр үргэлжлэнэ.
Сургалтыг нээж аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал хэлсэн үгэндээ хүн ам, орон сууцны тооллого явуулах хэрэгцээ шаардлага, энэхүү тооллогын зорилго, ач холбогдол, аймаг, сум, багийн түр товчоодын хийж гүйцэтгэх ажил, чиг үүргийн талаар мэдээлэл хийж, мэдээлэл цуглуулалтын чанар, тоологчийн аюулгүй байдалд анхаарч ажиллах талаар онцлон тэмдэглэлээ.
Тэрээр сургалтын үйл ажиллагаа болон тооллогын ажилд амжилт хүсэв.
Сэтгэгдэл бичих