ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Нийтэлсэн: 2020 он 04 сар 13. 02 цаг 46 минут

Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн 2020 оны I улирлын дүнг танилцуулах хэвлэлийн бага хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 11:00 цагаас Нутгийн удирдлагын ордны 111 тоот өрөөнд зохион байгууллаа.

Хурлыг хэлтсийн дарга Б.Туул удирдан явуулж, хэлтсийн ажилтнууд оролцсон.

Хуралд бэлтгэсэн перезентацийн дагуу аймгийн нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтүүдийн ерөнхий мэдээлэл болон хүн ам, нийгмийн салбарын үзүүлэлтээр хэлтсийн дарга Б.Туул, төсөв, банк санхүү, хөдөө аж ахуй, барилга, гадаад, дотоод худалдаа, аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтээр ахлах мэргэжилтэн М.Пүрэвмаа нар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Шинэ төрлийн коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс болон аймгийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул зөвхөн “ETV” телевизийг уг хэвлэлийн бага хуралд урьж оролцуулан мэдээлэл хийлээ.

Бусад телевизүүдэд ETV телевизийн хийсэн бичлэгийг файлаар хүргэн өгч, мэдээллийн цагаар аймгийн иргэдэд мэдээлэл хүргэв.


Сэтгэгдэл бичих

ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГАА

Мэдээ тайлангийн маягт
Заавар, аргачлал

Тоон хэл эзэмшигчид - дурсамж нэвтрүүлэг

         (2020 оны 05-р сарын 13-ны байдлаар)

Үхрийн ястай мах 9833 төг.кг
Хонины ястай мах 9933 төг.кг
Ямааны ястай мах 7800 төг.кг
 Гурил, I  зэрэг 1200 төг.кг
Элсэн чихэр 1800 төг.кг
Цагаан будаа 2533 төг.кг
Шингэн сүү 2000 төг.л
Ноолуур 52000 төг.кг
Боодолтой өвс  9000 төг.25кг
Бензин, А-80 1417 төг.л
Бензин, А-92 1480 төг.л
Дизелийн түлш 2170 төг.л

                                                           Дэлгэрэнгүй...

 

 

2010-2014 оны мэдээлэл

2015оны 1-12р сарын мэдээлэл

2016оны 1-11р сарын мэдээлэл

                                                                              

                                                                                                     

Та манай

hit stats
дахь

зочин боллоо.


 

Бидэнтэй нэгдээрэй Орхон Статистик Хэлтэс